өдөр
шөнө
×

Усан үзэм инфарктаас сэргийлнэ

Усан үзэм амттай төдийгүй ашигтай жимс. Түүнд A, C, K, B6 витамин, мөн кали, кальци, магни, фосфор, натри, төмөр, марганец зэрэг минерал бодис агуулагддаг, үүний зэрэгцээ фитонутриентууд (фенол ба полифенол) болон флавоноидуудаар баялаг, тухайлбал тиамин, рибофлавин, ниацин, фолат. 
* Энэ жимс нүдэнд сайн, улаан усан үзэм байнга иддэг бол насны эрхээр хараа муудахаас сэргийлнэ. Өдөрт 3 порц усан үзэм идвэл нүдэнд шар толбо үүсэх эрсдэл 36% буурдаг. 
* Усан үзмэнд “птеростильбен” нэгдэл бий, түүний тусламжтайгаар холестерины түвшин буурдаг.  Мөн усан үзмэн дэх антиоксидантууд нь “муу” холестерины исэлдэлтээс сэргийлэх үйлчилгээтэй. "Муу" холестерин нь судсуудыг блоклож зүрх судасны өвчин үүсгэх аюултай, тиймээс усан үзэм бол инфаркт тусах эрсдэлийг бууруулдаг. 
* Тромб үүсэхээс сэргийлье гэвэл усан үзэм хэрэглэ, яагаад гэвэл түүнийг идэх үед цусан дахь азотын оксидын түвшин ихэсдэг.  
* Усан үзмийн шүүс бол ахимаг настнуудын танин мэдэхүйн чадварыг сайжруулдаг. Түүнд агуулагддаг ресвератрол антиоксидантын ачаар тархины ажиллагаа сайжирч ухаан доройтох үзэгдлийг хойшлуулах боломжтой, мөн энэ жимс Альцгеймерийн өвчний үед ч тустай.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top