Шар буурцгийн 70% нь цэвэр уураг бөгөөд 100 грамм нь ердөө 102 калори. Энэ хүнсийг тогтмол хэрэглэвэл артерийн даралт буурч улмаар зүрх судасны өвчин тусах эрсдэл багасдаг аж. Цусны даралтыг бууруулах, холестерины түвшнийг багасгахыг хүсвэл ядаж заримдаа улаан махыг шар буурцгаар орлуулах хэрэгтэй. Мөн шар буурцганд агуулагддаг ашигтай бодисуудын ачаар яс бэхэждэг. Шар буурцагны маханд В1 болон В2, В6, Е, D витамин, бас магни, натри, төмөр, кали бий. Түүнд агуулагддаг изофлавонууд нь зарим төрлийн хорт хавдрын эмчилгээний үед тустай. Жишээлбэл, хорт хавдартай эмэгтэйчүүд шар буурцаг идэхэд нас баралт 21% буурсан.