Нохойн хошуу жимсний ашиг тусыг мэдэхгүй хүн байхгүй байх. Түүнд В бүлгийн болон С, РР, Е, К, А витамин, дубиль бодисууд, мөн төмөр, зэс, кальци, кали, магни, фтор, хром, марганец, цайр зэрэг минерал, бас алимын ба нимбэгийн хүчил, пектин агуулагддаг. Энэ жимс бол дархлаа бэхжүүлэх, хүч тамир сэлбэх, хоол боловсруулалтыг сайжруулах, судсуудын тонусыг сайжруулах, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, илүүдэл шингэнийг гадагшлуулах, бие цэвэрлэж токсинуудыг зайлуулах, шээс хөөх, хөгшрөлт сааруулах зэрэг үйлчилгээтэй.
Нохойн хошууг буцалгаж болохгүй. Эхлээд усаа буцалгаж 70-75 градус хүртэл хөргөнө. Төмөр биш саванд жимсээ хандлах ёстой, иймээс шаазан болон шилэн, вааран сав сонгоорой. Нохойн хошуу жимсийг саванд хийж дээр нь усаа юүлж сайн таглаад хонуул. Өглөө тагийг авмагц С витамины исэлдэлт эхэлнэ, иймээс 30 минутын дотор уух ёстой. Хэрэв жимсний ханд үлдвэл сайн таглаж хадгалаарай. Гэхдээ нохойн хошууг 2 хүртэлх насны хүүхдүүд, илүүдэл хүчиллэгтэй хүмүүс, бөөр ба элэг, шээсний замын хурц өвчтэй, тромбоз болон бага даралттай бол ууж болохгүй.