өдөр
шөнө
×

Гадаргууг ариутгаж халдваргүйжүүлэх шаардлагагүй болно

Канадын Саскачеваны их сургууль, Виндзорын их сургуулийн эрдэмтэд микробын эсрэг үйлчилгээтэй шинэ бодисуудыг гарган авчээ. “Микробын эсрэг үйлчилгээтэй бүрхүүл олон талын ашигтай. Шинэ бүрхүүлийн ачаар аливаа гадаргууг ариутгаж халдваргүйжүүлэх шаардлагагүй болно. Олон нийтийн газруудад хаалганы бариул, урсгал шатны бариул зэргийг байнга цэвэрлэж ариутгах хэрэг гардаг, харин энэ материалаар хийвэл тэгэх шаардлагагүй... Зэсэн дээр суурилсан бүтэцтэй ийм бүрхүүл бүр супер бактериудыг ч устгах чадалтай” хэмээн эрдэмтэд тайлбарлав. Химич эрдэмтэд ионы шингэн ба зэсийн нано бөөмсийн нэгдлүүдийг судалж туршихдаа зэсийн байгалийн шинж чанарыг ашигласан аж. Өөрөөр хэлбэл, цахилгаан статитик нөлөөгөөр патогенууд нь эсүүдийн хананд татагдах үзэгдэл. Металлын тоосонцор хэсгүүд бол бактериудыг түүнчлэн антибиотикт тэсвэртэй микро биетүүдийг устгадаг юм байна. Доктор Абхинандан Банержи “Манай энэ бүтээлийн ачаар ариутгал халдваргүйжүүлэлтийн асуудлыг шийдэх боломжтой. Одоо хлор дээр суурилсан ариутгалын бодисуудыг ашигладаг, тэгэхдээ заавал тусгай ажилтан үүнийг хийдэг. Эсвэл автоматжуулалтын том, овор ихтэй төхөөрөмж ашигладаг. Түүнчлэн энэ нэгдлүүдийг байнга ашиглах үед гадаргуу элэгдэл хорогдолд орж өвчин үүсгэгч бичил организмууд улам их хуримтлагдах талтай. Цаашид бид энэ бүтцийг хүмүүст аюулгүй эсэх, харшил өгөх эсэхийг тодруулахаар ажиллах төлөвлөгөөтэй байна” хэмээжээ. Эрдэмтдийн судалгааг “RSC Sustainability” эрдэм шинжилгээний сэтгүүл нийтэлжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top