өдөр
шөнө
×

Дархлаа сайжруулах ундааг өөрөө бэлд

Намрын улиралд ханиад томуу, коронавирүс тусах эрсдэл өндөр байдаг. Иймээс апельсин, улаан манжинтай ундааг өөрөө бэлдэж хэрэглээрэй. Витаминаар баялаг ийм ундаа таны дархлааны системийг идэвхжүүлж, вирүсийн эсрэг тэмцэхэд тусална. Түүнийг яг цай шиг ууж болно. 
Орц: 
улаан манжин 1 ширхэг 
апельсин - 1 ширхэг
лууван - 3 ширхэг
нимбэг – ½ буюу тал
куркум - 7-10 грамм
имбирь - 10 грамм 
хар чинжүү –амтлах төдий
Бэлдэх арга: Нимбэг ба апельсиныг арилгаж доторх үр, ясыг авна. Лууван, улаан манжингийн хальсыг арилгаж бэлдэнэ. Бүгдийг шүүс шахагч аппаратад хийж шүүсийг саванд тусад нь авах хэрэгтэй. Энэ шүүсэн дээр имбирь, куркум, хар чинжүүг нэмнэ. Ундааг хөргөж ууна, хүсвэл жаахан зөгийн бал нэмж хийгээрэй. Дархлаа сайжруулах ундааг бусад улиралд уухад гэмгүй, зөвхөн халуун ногоог хасахад болно. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top