өдөр
шөнө
×

NG: Үүлэнд микропластик байгааг илрүүлжээ

"Агаар мандалд, үүлэнд ч микропластик бий... Үүний гол эх үүсвэрийг бид илрүүллээ" хэмээн АНУ-ын Корнелийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдэв. Тэдний энэ судалгааны үр дүнг “Nature Geoscience” сэтгүүл нийтэлжээ. Эрдэмтэд одоогийн онолууд дээр суурилж компьютерийн загварчлал хийсэн аж. Тэд агаарт буй янз бүрийн хэлбэр хэмжээтэй микропластикийн унах хурдыг болон агаарт хэр хол зайд шилжихийг тодорхойлжээ. “Гэтэл хавтгай хэлбэртэй микропластикууд нь цилиндр, бөмбөлөг хэлбэртэйгээс илүү аюултай болох нь тогтоогдов. Бид өмнө нь бүх микропластикийг бөмбөлөг хэлбэртэй гэж үзэн тооцоолж алдаа гаргасан. Гэтэл тийм биш аж. 1-2 микрометр зузаантай бичил хэсгүүдийг 10-20 микрометр бүхий цилиндр хэлбэртэй хэсгүүдтэй харьцуулахад агаарт 4,5 дахин удаан тогтож байлаа. Гол үзүүлэлт бол микропластик хэсгүүдийн хөндлөн огтлолын хэлбэр, нягт байдал.... Мөн тоос, машины покрышкийн хэсгүүдийг ч ийм аргаар тооцоолж болно.... Агаар мандал дахь микропластикийн гол эх сурвалж бол далай. Гэхдээ чухам яаж усаас агаарт шилжин очиж байгааг одоогоор тодруулж чадсангүй” хэмээн эрдэмтэд ярилаа.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top