өдөр
шөнө
×

Сэтгэцийн эрүүл мэндэд хамгийн сайн дасгал

Нидерланд улсын Врие их сургуулийн эрдэмтэд “Бид судалгаа явуулж сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахад хамгийн сайн үр дүн өгөх дасгалыг олж тогтоосон. Энэ бол гүйлт, түүний ачаар түгшүүр арилж сэтгэл гутралыг хөнгөвчилж болно” хэмээн мэдэгдсэн тухай “TimesNewsUK” дамжууллаа.  Судалгаанд сэтгэл гутрал гэсэн оноштой 141 хүн сайн дураар оролцжээ. Эмчилгээний 2 схемийн аль нэгийг сонгохыг тэдэнд санал болгов. Эхний арга нь антидепрессантаар эмчлүүлэх, нөгөө нь эм уухгүй харин гүйлтийн дасгалаар хичээллэх. 2 дахь аргыг сонгосон өвчтөнүүд 7 хоногт 2-3 удаа тус бүр 45 минут гүйлтээр хичээллэжээ. 16 долоо хоногийн дараа 2 группийн нийт хүмүүсийн 44%-ийн сэтгэцийн байдал дээрджээ. Ялангуяа гүйлтийг сонгосон хүмүүсийн биеийн байдал илүү сайжирч өндөр үзүүлэлт өгөв. Харин эм уусан хүмүүсийн хувьд эсрэгээр бие арай сул дорой болж тэсвэр хатуужил ч буурсан байна. “Сэтгэцийн өвчин, доголдлыг эмчлэхэд урьдын адил эм хэрэглэх ёстой. Үүний зэрэгцээ биеийн хөдөлгөөн, дасгал сургуулилтыг нэмэлтээр сонгож хичээллэвэл илүү сайн үр дүнд хүрнэ” гэж эрдэмтэд зөвлөжээ. 
Нэмж өгүүлэхэд, сэтгэл гутралд нэрвэгдсэн тохиолдолд түгшүүр ба айдас, дарамт, гуниг уйтгар эсвэл ноомой үхээнц байдалд орж байнга ядарч ажлын чадвараа алдахын зэрэгцээ өдөр тутмын ердийн ажил үүргээ гүйцэтгэж чадахаа больдог аж. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top