Гэдэс цэвэрлэх хамгийн энгийн, хүртээмжтэй арга бол ус уух, тэгэхдээ хүчилтөрөгчөөр ханасан ус уувал гэдсээс микробуудыг гадагшилж ангижруулна. Та гадаа агаарт усыг нэг саваас нөгөө рүү 10 минутын турш юүлж хийгээрэй. Ийм ус хүчилтөрөгчөөр сайн ханасан байдаг. Хүчилтөрөгчөөр баяжсан ус бол гэдэс, ходоодны өвчин үүсгэгч микробуудыг дарж, улмаар эдгээр дотор эрхтэний салслаг бүрхүүлийг шинэчлэх чадвартай. Ингэж уух усаа эхлээд буцалгаж бэлдэн, халуунаар нь хүчилтөрөгчөөр баяжуулах хэрэгтэй. Мөн цас мөсний хайлсан усыг ийм зорилгоор ашиглаж болно. Ийм усыг өглөө сэрмэгцээ шууд ууна.
Гэдэс цэвэрлэх өөр нэг арга бий, гэхдээ энийг өөр дээр туршихын өмнө заавал эмчээс зөвлөгөө аваарай. Учир нь гэдэсний хорт хавдар, мухар олгой, бүдүүн гэдэсний үрэвсэл, чацга алдалт, дизентери, ходоодны шархтай... зэрэг тохиолдолд дараах аргыг хэрэглэж огт болохгүй. 80 минутын дотор 9 стакан жаахан давстай усыг ууж гэдсээ цэвэрлэ. Энгийн ус гэдсээр шимэгддэг бол харин давслаг ус гэдэсний бохирдсон ханаас шингэн татаж гадагшлуулдаг. Түүнчлэн ийм ус нь хортой бодисуудыг тунгааж, гэдэс гүйлгэх зэрэг үр дүн өгдөг.