“Бразил улсын Минас-Жерайс их сургуулийн эрдэмтэд “Calixcoca” хэмээх инновацийн вакцин бүтээлээ. Түүний ачаар кокаины хамааралтай хүмүүсийг эмчлэх боломжтой. Шинэ вакциныг амьтад дээр туршсан, ойрын ирээдүйд хүмүүс дээр туршилт явуулна” гэж “AFP Português” бичжээ. “Calixcoca вакцин бол онцгой эсрэг биетүүдийг идэвхжүүлдэг, улмаар тэдгээр нь цусан дахь кокаины молекулуудад очиж нэгддэг. Үүний дүнд молекулууд хэт томорч уураг тархины мезолимбик системд (дофамины ялгарлыг хариуцдаг) очиж чадахгүй. Эцэст нь хамааралд орсон хүмүүс кокаин хэрэглэсэн ч таашаал авч чадахаа болино. Вакциныг амьтад дээр туршихад амжилт үзүүлсэн ч түүнийг эмчилгээний бусад уламжлалт арга барилтай хослуулж ашиглах нь зүйтэй. Түүнчлэн эмчийн хяналт ажиглалтаас бүрэн гарсан өвчтөнүүд кокаины эсрэг вакциныг хэрэглэж болох юм” хэмээн судалгааны бүлгийн удирдагч Фредерико Гарси ярилаа.