Усан үзмийн шүүс нь цус багадалт, сульдаа (рахит) өвчнөөс сэргийлдэг, мөн түүнийг ходоод гэдэсний өвчин, уушигны сүрьеэ, чийг бам, зүрхний өвчнийг эмчлэхэд ашигладаг юм байна. Мэдээж, та дур мэдэн өөрийгөө эмчилж болохгүй, ямар нэг өвчний онош тогтоогдсон тохиолдолд заавал эмчлэгч эмчээс зөвлөгөө аваарай.
- Бие махбодь эцэж туйлдсан бол, сүрьеэгийн эхний үе шатанд, түүнчлэн архаг бронхит, шамбарам, ходоод гэдэсний өвчин, бөөрний болон элэг, тулай өвчин зэргийг дээр үеэс усан үзмээр эмчилж иржээ.
- Усан үзмийн хатаасан навчийг нунтаглаж дотор цус алдахад (умай гм) 2-4 граммыг хэрэглэнэ.
- Улаан виног багахан хэмжээгээр (өдөрт 50-60 грамм) уухад бие организм дахь “сайн холестерин”-ы агууламжийг нэмэгдүүлж “муу холестерин”-ыг багасгадаг аж. “Муу” холестерин цусны артерийг бөглөж, зүрхний өвчинд хүргэдэг гэдгийг бүгд мэдэх байх.