өдөр
шөнө
×

Шинж тэмдэг илрэхээс өмнө хорт хавдрыг илрүүлдэг болно

“Шинэ, маш мэдрэмтгий, хямд өртөгтэй цусны шинжилгээ хийх аргыг боловсруулж хорт хавдрын шинж тэмдэг  илрэхээс өмнө уг өвчнийг илрүүлдэг болсон” гэж АНУ-ын Рокфеллерийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, цусны шинэ анализын тусламжтай хорт хавдрын эсүүдийн ялгаруулдаг гол түлхүүр уураг – “LINE-1 ORF1p”-ийг илрүүлдэг юм байна. Энэ бол харьцангуй шинэ биомаркер бөгөөд дэлхийн олон орны судлаачдын анхаарлыг маш их татаж байгаа. Шинэ нээлтийн ачаар одоо хэд хэдэн төрлийн хорт хавдрыг эрт оношлох боломжтой болжээ. Ямартай ч шинэ тестийг турших үед өндгөвчний болон улаан хоолой, бүдүүн гэдэсний хорт хавдартай өвчтөнүүдийн цусны дээжээс “ORF1p”-г олж илрүүлжээ.
Цусны шинэ шинжилгээний үнэ 3 доллар, 2 цагийн дотор хариу нь гардаг аж. “Цусны шинэ анализын тусламжтай хавдар, хорт хавдрыг илрүүлэхээс гадна эдгээр өвчний эмчилгээг үнэлж үр дүнг тогтоож болно” гэж эрдэмтэд үзэж байна. Энэ анализын тухай материал “Cancer Discovery” сэтгүүлд нийтлэгджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top