өдөр
шөнө
×

Байцааны квас тураана, залуужуулна

Байцааны квас бол бие махбодийг эрүүлжүүлэх, дархлаа сайжруулах, залуужуулах натурал пробиотик юм. Түүнд В12 витамин, сүүн хүчил, антиоксидантууд агуулагддаг. Байцааны квасанд мөн U витамин (метил-метионин-сульфоний) бий, иймээс ходоод гэдэсний замын өвчин, ходоодны шархыг эмчлэхэд тустай. Гэхдээ ямар нэг суурь өвчтэй хүмүүс үүнийг хэрэглэхийн өмнө заавал эмчтэйгээ зөвлөлдөөрэй.
3 литр квас хийхийн тулд 1 кг байцаа, 2 литр буцалсан ус бэлдэнэ. Байцааг хэрчиж жаахан ус нэмээд блендерт хийж жижиглэнэ. Бэлдэж жижиглэсэн байцаагаа 3 литрийн, цэвэр шилэн саванд хийхэд гуравны нэг хэмжээг эзэлнэ. Буцалсан усаа хөргөж шилэн саванд байгаа байцаан дээрээ нэм, гэхдээ дүүргэж болохгүй, 2-3см орчим үлдээ. Яагаад гэвэл, байцаа исэхдээ гадагш урсах магадлалтай. Хүсвэл байцааны квасанд 70 грамм имбирь эсвэл 1 ширхэг түүхий, улаан манжингийн аль нэгийг хийж болно. Имбирь, улаан манжинг нэмэх болсбайцаатайгаа цуг блендерт жижиглээрэй. Квасандаа давс, саахар нэмж огт болохгүй. Байцааны квасыг марлиар бүтээж резинээр бэхэл, ингээд харанхуй газарт 4 өдөр хадгална. 12 цаг тутамд (өглөө ба орой) квасыг модон халбагаар сайн хутгах ёстой. Төмөр хүргэж огт болохгүй. Ингээд 4 өдрийн дараа байцааны квасаа гаргаж ирэн марлиар шүүнэ. Бэлэн болсон квасыг лонхонд савлаж хөргөгчинд хадгал. Энэ квасыг хүссэн үедээ дурын хэмжээгээр ууж болно. Хамгийн ашиг тустай байдлаар хэрэглэе гэвэл өглөө өлөн элгэн дээрээ, юм идэхээс 30 минутын өмнө уух хэрэгтэй. Түүнчлэн биеэ цэвэрлэх, эсвэл турахыг хүсдэг хүмүүс өглөөний цайг энэ байцааны квасаар орлуулж болно. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top