өдөр
шөнө
×

Үхрийн нүд жимс диабетаас сэргийлнэ гэв

II төрлийн чихрийн шижин тусах эрсдэлийг үхрийн нүд жимс бууруулдаг гэж Лондоны хааны коллежийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны тухай “Food & Function” сэтгүүл бичжээ.  Судалгаанд 18-70 настай 29 хүн хамрагдав. Тэднийг 2 бүлэг болгон хуваасан. Эхний бүлэг өдөр бүр үхрийн нүдний фенолууд болон цитрусын төрлийн полифенолууд агуулсан ундаа ууж байлаа. Фенолууд, полифенолууд бол антиоксидант шинж чанартай байгалийн нэгдлүүд. Харин 2-р бүлгийн оролцогчид плацебо хэрэглэсэн. Туршилтыг дүгнэхэд, фенолууд ба полифенолуудтай ундаа ууж байсан 1-р бүлгийн хүмүүсийн цусан дахь инсулины түвшин буурчээ. Инсулин дааврын гол үүрэг бол глюкозыг (саахар) эсүүдэд хүргэх. Заримдаа эсүүд үүнд тогтвортой болдог, өөрөөр хэлбэл инсулинд хариу үйлчлэл үзүүлэхээ больдог. Энэ тохиолдолд хүнсний глюкоз нь эсүүдэд очихоо больж цусанд хуримтлагдаж эхэлнэ. Ийнхүү 2-р төрлийн диабет үүсэх нөхцөл бүрддэг аж. 
“Фенолууд ба полифенолууд ямар байдлаар цусан дахь инсулины түвшинд нөлөөлж буйг гүйцэд судалж амжаагүй. Эдгээр нэгдэл диабетын өмнөх байдалд буй хүмүүст тус болох эсэх асуудлыг тодруулахын тулд дахин судалгаа, туршилт явуулах ёстой” гэж эрдэмтэд мэдэгдэв.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top