өдөр
шөнө
×

Урт насалъя гэвэл загас ид

Тослог загас, хушга, оливын тос, цэвэршүүлээгүй наранцэцгийн тос зэргийг тогтмол хэрэглэх нь урт наслахад хэрэгтэй. Яагаад гэвэл, эдгээр хүнсэнд омега -өөх тос агуулагддаг. Чухам омега -өөх тос нь цусан дахь холестерины түвшнийг бууруулдаг, үүний зэрэгцээ тромб үүсэх магадлалыг багасган инфарктаас сэргийлэхэд тусалдаг аж. Загас болон сушид ашигтай хүчлүүд бүрэн хэмжээгээр хадгалагддаг юм байна. Хамгийн ашигтай загасыг нэрлэвэл: май загас, хар амар, яргай, сардин, анчоус, хулд, хульт (семга). Иймээс загасыг өдөр бүр биш юмаа гэхэд 7 хоногт 2-3 удаа идээрэй. Мөн лаазалсан загас ч ашигтай юм байна. Нэмж өгүүлэхэд, урт наслалтаараа гайхагддаг япончуудын хоолны цэсийн 80% нь амьтны уураг, тэгэхдээ бүр загасны уургаас бүрддэг аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top