өдөр
шөнө
×

Ганцаардал эрчүүдэд илүү аюултай

Дорнод Финляндын их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулсны эцэст “Ганцаардал ялангуяа эрчүүдийн эрүүл мэнд, амь насанд аюултай. Ганцаардлаас болж хүмүүс тэр тусмаа эрчүүд хүнд хэцүү өвчин тусах хандлагатай, тэр бүү хэл богино насалдаг” гэж мэдэгдлээ. Судалгаанд дунд эргэм насны 2570 эрэгтэй хамрагдсан. Эрдэмтэд бүр 1980-аад оноос эхэлж тэдний эрүүл мэнд, хооллолт, амьдралын хэв маягийг ажиглаж судалсан аж. Судалгаа саяхан дууссан, энэ хооронд оролцогчдын дөрөвний нэг нь хавдар тусч 283 хүн хорт хавдраар өнгөрчээ. Эрдэмтдийн дүгнэлтээс үзэхэд ямар нэг шалтгаанаар гэрлээгүй, эсвэл бэлэвсэрсэн, гэр бүлээ цуцлуулсан эрчүүд хорт хавдраар өвчлөх магадлал 10% их байлаа, ялангуяа уушигны хорт хавдраар. Хорт хавдар тусах эрсдэлийг  эрэдмтэд тооцоолохдоо хүмүүсийн нас, нийгэм эдийн засгийн статус, амьдралын хэв маяг, нойрсолт, сэтгэл гутралтай эсэх, биеийн жин, зүрх судасны өвчин туссан эсэх зэрэг олон хүчин зүйлийг тооцон үзсэн. Гэсэн ч дээр дурдсан уялдаа холбоо хэвээр байсан. Түүнээс гадна ганц бие эрчүүд нас ахих тусам хорт хавдраар нас барах нь нэмэгдсэн аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top