Өвлийн улиралд биеийн дархлааг бэхжүүлэх, зүрхэнд сайнаар нөлөөлөх хүнс хэрэглэхийг хичээгээрэй. Жишээлбэл, лууван болон улаан лооль, навчит ногоон ногоо, нимбэг болон жүрж зэрэг цитрүүсийн төрлийн жимс, хулуу, ягаан грейпфрут. Эдгээр жимс ногооноос хоногт 2-3 удаа хэрэглэвэл зохино. Цитрүүсийн төрлийн жимс ямар ашиг тустайг бүгд мэднэ. Харин навчит ногоон ногоо, бууцай зэрэгт лютеин ба зеаксантин каротиноидууд агуулагддаг бол улаан лооль болон ягаан грейпфрутад ликопин каротиноидууд бий. Эдгээр каротиноидыг хэрэглэснээр дархлаа бэхжих болно, мөн зүрх судасны системд эерэг, таатай нөлөөлдөг. Заримдаа дээр дурдсан ногоог шүүсээр орлуулж болно. Ер нь лаазалсан жимс ногооны оронд хөлдөөснийг хэрэглэвэл илүү сайн.