өдөр
шөнө
×

Ой тогтоолтыг сайжруулах хүнс

Ажиллах чадвараа дээшлүүлж ой тогтоолтыг сайжруулахын тулд самар, үр, далайн гаралтай хүнс, бүхэл үрийн талх, бүхэл будаа, элэг, дрожж зэргийг хэрэглээрэй. Эдгээр хүнсэнд В бүлгийн витаминууд агуулагддаг учраас ой тогтоолыг сайжруулж, толгой таллаж өвдөх зэрэг мэдрэлийн шинжтэй өвдөлтийг намдаан түрэмгий авирыг бууруулж энерги “нэмнэ”. Гэхдээ В бүлгийн витаминууд бүгд зэрэг бие махбодид орсон цагт бүрэн хүчин чадлаараа үйлчилж эхэлнэ гэдгийг анхаар. Хоол хүнсээс витаминуудыг дээд зэргээр авах арга маш энгийн, дулааны боловсруулалт аль болох бага  байх ёстой. Далайн гаралтай хүнс, далайн замганд йод агуулагддаг, энэ нь бамбай булчирхай хэвийн ажиллахад шаардлагатай элемент. Йод дутагдвал бамбай булчирхайн даавруудын ялгарал багасч идэвхгүй, сул ноомой болох, хаван үүсэх, бие махбодийн бодисын солилцоо саарч удаашрах, таргалах, ой тогтоол муудах зэрэг сөрөг талтай. Ийм учраас 7 хоногт ядаж 2-3 удаа хоолны цэсэндээсамар, үр, далайн гаралтай хүнс, бүхэл үрийн талх, бүхэл будаа, элэг, дрожж зэргийг оруулаарай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top