АНУ-ын Мэн мужийн их сургуулийн эрдэмтэд хоёр дахь удаагаа инсульт тусахаас сэргийлэх арга олжээ. Энэ судалгааны үр дүнг “Dovepress” сэтгүүл нийтэлсэн. “Анх удаа инсульт туссан хүнийг амжилттай эмчилсэн ч энэ өвчин дахих эрсдэлтэй. Хоёрдогч инсультэд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг нь гомоцистеины түвшин (цусны плазм дахь аминхүчлүүд) хэт өндөр болох. Бие организмд гомоцистеины түвшин ихсэх нь артерийн бүтцийг гэмтээх, тэдгээрийн ханыг сүйтгэх, эндотелд согог үүсэх, судсуудын хананд холестерин ба кальци хуримтлагдах зэрэг уршиг дагавартай. Гений мутаци эсвэл В6, В12, В9 витамины дутагдлаас болж гомоцистеины түвшин өндөр болж магадгүй... Харин В9 болон В6, В12 витаминууд нь хоёрдогч инсульт болохоос хамгаалж байна, эдгээр витаминыг мөн хоол хүнсээр авах боломжтой” гэж эрдэмтэд ярилаа.
В6 болон В12, В9 витаминаар баялаг хүнсийг нэрлэвэл: мах, загас, бяслаг, самар, хүнсний ногоо.