Нүдний хараагаа хамгаалахын тулд нэрс, үхрийн нүд, алирс, цитрүсийн төрлийн жимс, лууван ба хулуу зэрэг улбар шар өнгөтэй ногоо, мөн яншуй, бууцай болон брокколи, брюсель байцаа, хятад байцаа зэрэг ногоон навчит ургамал, соёолсон улаанбуудай, өндөг, загас зэрэг хүнсийг хоолны цэсэндээ ахиу оруулж хэрэглээрэй. Жишээлбэл, лууванг үрж цөцгийтэй идэхэд нүдэнд сайн. Үүнийг 7 хоногт 3-4 удаа хэрэглэхийг хичээ. Түүнчлэн цөцгийтэй лууванд олон витамин, ашигтай бодисууд цогцоор байдаг учир үсийг гоё болгож гялалзуулан бас хумсыг бэхжүүлдэг. 1 ширхэг том лууван (100 грамм) хэрэглэхэд 2 өдрийн каротины хэрэгцээг хангана. Харин каротин бол А витамин болж хувирч нүдний торлогт хэрэгтэй харааны пигментүүдийг үүсгэдэг билээ.