өдөр
шөнө
×

Өвөл дархлаа сайжруулдаг хүнс хэрэглээрэй

Биеийн дархлааг бэхжүүлэхэд эрүүл хооллолт чухал үүрэгтэй. Дархлааны системийн хэвийн ажиллагааг дэмжиж үрэвсэл бууруулдаг хүнсний тоонд цитрүсийн төрлийн жимс (нимбэг, апельсин, жүрж гэх зэрэг), имбирь буюу цагаан гаа, сүү, өндөг, йогурт, киви зэрэг хүнс багтдаг. Цитрүсийн төрлийн жимсэнд агуулагддаг С витамин бол дархлааны гол эсүүд -лимфоцитүүд үүсэхэд тустай, эдгээр нь чөлөөт радикалуудыг саармагжуулан яг антиоксидантууд шиг үйлчилдэг. Чухамдаа чөлөөт радикалууд нь биеийн эрхтэнүүд, эдүүдийн эсүүдийг гэмтээх аюултай. Киви жимс мөн ийм байдлаар дархлааны системд тусалдаг. Харин имбирь бол байгалийн иммуномодулятор бөгөөд бие махбодийн дархлааны хариуг (эмгэг микро организмуудыг устгах) улам хүчтэй болгодог. Түүнчлэн имбирь нь хоолны дуршлыг зохицуулж хоол боловсруулалтыг идэвхжүүлдэг. Өндөг, йогуртад агуулагддаг уураг бол эсүүдийн “барилгын материал”. Түүнчлэн сүү цагаан идээнд пролактин гэж бий, энэ нь лимфоцитууд ба тимоцитуудын (дархлааны эсүүдийн төрөл) хөдөлгөөнийг идэвхжүүлнэ. Түүнээс гадна сүүний уургууд нь эсрэг биетүүд үүсэхийг эрчимжүүлдэг. Ийм учраас өвлийн улиралд биеийн дархлаа дээшлүүлдэг хүнс хэрэглэхийг хичээгээрэй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top