өдөр
шөнө
×

AJCN: Хэтрүүлж идэхээс сэргийлэх арга бий

“Алим, шинэ салаат (ургамал), чанасан будаа зэрэг хатуу, шажигнуур хүнс хэрэглэх нь цатгалан мэдрэмжийг удаан байлгаж хэтрүүлж идэхээс сэргийлдэг. Энэ нь мөн биеийн жин бууруулах үр дүнтэй арга юм” хэмээн Нидерландын Вагенингений их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны үр дүнг “American Journal of Clinical Nutrition” сэтгүүл нийтэлжээ. 
Уг судалгаанд 50 хүн хамрагджээ. Тэдэнд хоолны 4 хувилбарыг санал болгосон. 2 хувилбар нь хэт боловсруулсан, нөгөө 2 нь бараг боловсруулалтад өртөөгүй хүнс байв.
Хэт боловсруулсан хүнсийг амт сайжруулагч, үнэр оруулагч, консервант, эмульгатор ашиглан үйлдвэрт бэлдсэн аж. Хувилбар тус бүрийн нэг хоол нь хатуу эсвэл шажигнуур байсан, өөрөөр хэлбэл хурдан идэж дуусгах боломжгүй хоол. Бусад хоол харин зажлахад их амархан байлаа. Хатуу хоолын жишээ татвал: төмсний зөөлөн нухашийн оронд чанасан будаа, байцааны оронд идэх үед шажигнаж дуугардаг салаат ургамал, загасны махны оронд тахианы цээж мах. 
Хатуу, шажигнуур хүнс сонгосон хүмүүсийг зөөлөн хоол идсэн хүмүүстэй харьцуулахад хэрэглэсэн илчлэг нь 26% бага байлаа. Яагаад гэвэл хатуу, шажигнуур хоолыг илүү сайн, удаан зажлах шаардлага гарчээ. Түүнээс гадна ийм хоол нь дорхноо цатгалан мэдрэмж төрүүлдэг аж. Хамгийн гол нь хоолыг сайн зажилж идэхэд байгаагаас илүү их порц идсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн байв. Яваандаа хүмүүс хэтрүүлж идэх нь багасч улмаар биеийн жин буурдаг юм байна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top