өдөр
шөнө
×

Хүчний дасгалын ашиг тус

 “Шөнө сайхан нойрсмоор байвал гүйхийн оронд хүчний дасгал хэрэгтэй” гэж АНУ-ын Айовов мужийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Туршилтад даралт ихдэх өвчинтэй, илүүдэл жинтэй, эсвэл таргалалтаар шаналдаг 386 хүн хамрагдсан. Тэд голдуу суугаа амьдралын хэв маягтай байжээ. Оролцогчдыг санамсаргүй байдлаар 4 бүлэгт хуваав. 1-р бүлэг 7 хоногт 3 удаа тус бүр 1 цагийн турш аэроб (кардио) дасгал хийсэн: усанд сэлэх, гүйх, дугуй унах гэх мэт. Харин 2-р бүлэг хүчний тренажер дээр дасгал хийж, 3-р бүлэг зүрхний ба хүчний дасгалыг хослуулдаг байлаа. 4-р бүлэг хяналтынх учир огт дасгал хийгээгүй. Оролцогчдыг бүтэн жилийн турш янз бүрийн судалгаа, шинжилгээнд хамруулахын зэрэгцээ тэдний нойрны чанар, үргэлжлэх хугацааг лавлаж тест авчээ.
Туршилт эхлэхийн өмнө оролцогчдын гуравны нэг нь муу унтдаг, нойрны асуудалтай байлаа. Бүтэн жилийг дасгал хөдөлгөөнтэй идэвхтэй өнгөрүүлсэн 2-р бүлгийн хүмүүсийн бараг тал хувьд нь нойрсох хугацаа дунджаар 40 минут уртассан болох нь тогтоогдов. Харьцуулахад, 1-р бүлгийн оролцогчдын хувьд энэ үзүүлэлт ердөө 23 минутаар, 3-р бүлэгт 17 минутаар, хяналтын бүлэгт 15 минутаар нэмэгдсэн аж. "Түүнээс гадна 2-р бүлгийн оролцогчдын нойрсох хурд дунджаар 3 минут нэмэгдсэн байлаа. Харин бусад бүлэгт ийм өөрчлөлт ажиглагдаагүй. Түүнээс гадна 2-р бүлгийн нойрны чанар сайжиржээ. Үүнээс үзэхэд хүчний дасгал хийх нь нойргүйдэлтэй тэмцэх шинэ арга байж болох юм. Мөн зүрх судасны эрүүл мэндийг сайжруулахад ч энэ арга хэрэгтэй” гэж эрдэмтэд дүгнэжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top