Анар жимс бол супер хүнс, түүнээс хаях юм гарахгүй. Энэ жимс бараг бүх өвчнөөс сэргийлнэ. Тухайлбал, таргалалт болон 2-р төрлийн чихрийн шижин, бодисын солилцооны синдром зэрэг өвчинд анар жимс нөлөөлдөг гэж эрдэмтэд дүгнэсэн тухай “Nutrients” сэтгүүл бичжээ. Анар бол цусан дахь саахрын түвшнийг бууруулахаас гадна липидүүд болон муу холестерины хуримтлалыг багасгадаг. Үүний зэрэгцээ энэ жимс нь сайн холестерины түвшнийг нэмэгдүүлдэг, тиймээс атеросклероза ба судасны өвчнөөс сэргийлдэг. Анарт агуулагддаг полифенолууд ба байгалийн гаралтай антиоксидууд нь судсыг уян хатан болгож артерийн даралтыг бууруулдаг. Иймээс даралт ихдэх өвчинтэй бол анарыг бага хэмжээгээр ч болов хэрэглээрэй. Өдөрт тал аяга шүүс, жимс хэрэглээрэй. Түүнчлэн хөлдөөсөн зарим жимсээр анарыг орлуулж болно.
Анарын хальс, доторх үр тусгаарласан зөөлөн хэсгүүдийг бүү хаяарай. Эдгээрийг хатааж дээр нь буцалсан халуун ус хийж гэдэс гүйлгэх үед ууж болно.