өдөр
шөнө
×

Таргалалт тархинд сөрөг нөлөөлдөг

“Илүүдэл жинтэй хүмүүс чихрийн шижин, зүрхний өвчин тусах эрсдэлтэй, үүнээс гадна оюуны чадамж буурдаг” гэж Канадын эрдэмтэд мэдэгдэв. Тус улсын хэд хэдэн эрдэм шинжилгээний төв хамтарч хүмүүсийн уураг тархины төлөв байдал, үйл ажиллагаанд илүүдэл жин, таргалалт хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Судалгаанд 30-75 насны 9000 гаруй хүн хамрагдав. Оролцогчид эмнэлгийн ерөнхий шинжилгээнээс гадна тархины судсуудын соронзон резонансын томографи хийлгэжээ. Түүнчлэн бүх оролцогчийн биеийн өөхөн эдүүдийн хэмжээг тодорхойлж танин мэдэхүйн чадварын тест авч байлаа. Тухайлбал, анхаарал төвлөрөлт, түр санах ой, хөдөлгөөний зохицуулалт, шинэ мэдээллийг хүлээн авах хурд, мэдээллийг ашиглах чадвар.... Эмэгтэйчүүдийн өөхний эдүүдийн хувь хэмжээ эрчүүдийнхээс өндөр байсан. Гэхдээ эрчүүдийн голдуу бүсэлхий хавьд өөх хуримтлагддаг аж. “Хаана илүү өөхөлснөөс үл хамааран илүүдэл жин нь хүмүүсийн зүрхний эрүүл мэндэд сөрөг нөлөөлж даралт ихдэх, диабет тусах эрсдэлийг нэмэгдүүлж байсан. Таргалалт бас тархины судсуудад сөрөг нөлөөлдөг. Хүний бие махбодид өөхний хувь өндөр байх тусам тэр илүү муу, илүү удаан сэтгэж байлаа. Өөхний хуримтлалын 9% тутамд оюуны чадвар бараг 1 жилээр мууддаг болохыг тогтоолоо. Өөрөөр хэлбэл, тархи хөгширдөг. Гэхдээ энэ нь ой санамж, ойлгох чадварт онц нөлөөлөхгүй, зөвхөн тархины шинэ мэдээлэл “боловсруулах” хурдад сөрөг нөлөөлдөг” гэж эрдэмтэд дүгнэжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top