өдөр
шөнө
×

Электрон тамхи бэлгийн сулралд хүргэх эрсдэлтэй

АНУ-ын Нью-Йоркийн их сургууль ба Жон Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд электрон тамхины  нөлөөллийн талаар судалгаа явууллаа. Энэ судалгааны үр дүнг “American Journal of Preventive Medicine” сэтгүүлд нийтэлжээ.
Эрдэмтэд 20-65 насны бараг 14 мянган эрчүүдийн эрүүл мэнд болон буруу зуршлын талаарх мэдээлэлд дүгнэлт хийжээ. Энэ эрчүүдийн ихэнх нь зүрх судасны өвчнөөр огт өвдөж байгаагүй. Үүнийг энд онцолсны учир нь чухам зүрх судасны өвчнөөс болж хөвчрөлт муудах эрсдэл нэмэгддэг аж. "Өдөр бүр электрон тамхи татдаг эрчүүдийг огт тамхи татдаггүй эрчүүдтэй харьцуулахад хөвчрөлттэй холбоотой асуудал үүсэх нь 2,5 дахин нэмэгдсэн байв. Электрон тамхи нь бэлгийн сулралыг даамжруулдаг гэж бид үзэж байна. Гэхдээ манай судалгаа бүрэн дүүрэн биш. Бид дүгнэлт гаргахдаа  баримт нотолгоо гэхээс илүүтэй эрчүүдийн өөрсдийн үгэнд суурилсан. Түүнчлэн эдгээр эрчүүд антидепрессант болон бета блокатор зэрэг хөвчрөлтөд нөлөөлөх эм уусан эсэхийг тодруулаагүй. Цаашид судалгааг үргэлжлүүлэх ёстой. Ямартай ч электрон тамхи хэрэглэдэг болон хэрэглэхээр төлөвлөж буй эрчүүдэд энэ тухай мэдээлж сэрэмжлүүлэх ёстой” гэж эрдэмтэд мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top