өдөр
шөнө
×

Өвөл корицатай халуун шоколад уу

Өвлийн улиралд цусны эргэлтийг сайжруулж дархлааны системээ бэхжүүлэхийн тулд нимбэг, зөгийн бал, корица, анхилуун хар чинжүү, гвоздика, имбирьтэй халуун бүлээн ундаа уух хэрэгтэй. Зөгийн бал ба корицатай халуун шоколад уух ашигтай. Какао -шошинд антиоксидантууд, төмөр, фосфор агуулагддаг ба вирүсийн эсрэг үйлчилгээтэй, мөн сэтгэл санааг өргөж тархины ажиллагааг идэвхжүүлдэг. Мөн батраш, розмаринтай ургамлын цай хүйтний улиралд сайн. Розмарин нь бөөрний ажиллагааг эрчимжүүлж судасны ханыг бэхжүүлнэ. Харин батраш бол үрэвслийн эсрэг, микробын эсрэг, цөс хөөх үйлчилгээтэй. Түүнчлэн өвөл лийрийн шүүсэн дээр корица, бадьян нэмж халуунаар нь уу. Энэ ундаа тайвшруулахаас гадна зүрх судасны системийн ажиллагааг сайжруулдаг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top