Торонтогийн их сургууль, Небраскийн их сургуулийн эрдэмтэд маалингийн үрийн бүтцэд хорт хавдрын эсрэг бодис байгааг илрүүлжээ. Маалингын үрийн бүтцэнд агуулагддаг витаминууд, минералууд, микроэлементүүд нь хөхний хорт хавдар үүсэх магадлалыг мэдэгдэхүйц бууруулдаг аж. Тодруулбал, энэ үрийг хүний бие организм боловсруулах явцад микробиом ялгарсны улмаас таатай үр нөлөө үзүүлдэг юм байна. “Хорт хавдар тусах магадлалтай хүмүүст зориулан хоолны шинэ зарчмыг боловсруулахад энэхүү шинэ судалгааны үр дүнг ашиглах боломжтой” гэж эрдэмтэд мэдэгдсэн тухай “Microbiology Spectrum” сонин бичжээ.