өдөр
шөнө
×

Даралт ихэдвэл гадил ид

Гадил жимсэнд натурал саахар, их хэмжээний эслэгүүд агуулагддаг. Зарим тохиолдолд энэ жимсээр эмийг орлуулах боломжтой. 
* Даралт  ихэддэг бол гадил жимс хэрэглээд үз. Яагаад гэвэл даралт ихдэх үед кали дутагдаж давс илүүддэг аж. Кали нь давсуудыг “холбож” бие махбодиос гадагшлуулдаг, иймээс калигаар баялаг гадил идвэл даралт буурна, 
* Гадиланд А витамин бий, иймээс нүдний эрүүл мэндэд тустай. Эмэгтэйчүүд өдөрт 700 мкг (микрограмм), харин эрчүүд 900 мкг А витамин хэрэглэх ёстой. Харин нэг ширхэг гадиланд 200 мкг орчим А витамин агуулагддаг. 
* Өтгөн хатах, их унгах үед гадил идээрэй. Гадилын бүтцэд пектин гэдэг бодис бий, энэ нь бие организмаас хүнд металлууд, бусад токсиныг гадагшлуулахад тусалдаг. Түүнчлэн гадил бол сайн пробиотик, хоол боловсруулах процессыг идэвхжүүлнэ. Гадил хэрэглэхэд хий гаргалт (унгах) багасна,  мөн энэ жимс бол гэдэс гүйлгэх “зөөлөн эм” шиг үйлчилдэг. 
* Гадил жимс усанд уусдаг эслэгүүдийг ихээр агуулдаг, иймээс ходоодонд орсны дараа усыг өөртөө шингээж хоол боловсруулалт удааширдаг. Өөрөөр хэлбэл, цатгалан мэдрэмж удаан байх тул жин буурах талтай. 
* Стрессийн эсрэг эм уухын оронд гадил идээрэй. Бодисын солилцоонд нөлөөлж стрессийн түвшнийг бууруулахад шаардлагатай бүх витамин, микро элемент түүнд бий. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top