АНУ-ын эрдэмтэд цатгалан мэдрэмж төрүүлж, бага идүүлдэг эм (төхөөрөмж) бүтээж “VIBES” гэж нэрлэжээ. Түүний хэмжээ 31х10 мм бөгөөд өчүүхэн жижиг мотортой, зай бас желатинан мембрантай. “VIBES” эмийг залгимагц ходоодны шүүсэнд орж чичирхийлэн доргилж эхэлнэ, улмаар ходоодны ханан дахь мэдрэлийн төгсгөлүүдэд нөлөөлөх тул ходоод сунасан мэт мэдрэмж төрүүлдэг аж. Хүн бага хоол идсэн ч тархинд цатгалан гэсэн сигнал дохио очно.
Шинэ эмийг гахай дээр туршжээ, тэгээд ч гахайн ходоод хүнийхтэй төстэй. Эм уусан гахайн дааврын түвшин нь хоол идсэн мэт өөрчлөгджээ: инсулин ихэсч харин өлсгөлөн мэдрэмж төрүүлдэг грелин дааврын пептид багассан. Туршилтын гахайг жирийн байдлаар хооллосон бусад гахайтай харьцуулахад ердийнхөөс 40%-иар бага хоол идсэн ба хоолны дараа хөдөлгөөний идэвх бага байв. Энэ төхөөрөмж бие махбодиос 4 хоногийн дараа гадагшилна. “Цадах процесс 2 зүйлээс бүрддэг. Нэгт, бие махбодийн буюу ходоод сунах. Хоёрт, цусанд тэжээлийн бодисууд, дааврууд, амин хүчлүүд... зэрэг орж ирэх. Тархийг бүрмөсөн хуурах боломжгүй. Гэхдээ энэ эм-төхөөрөмжийн ачаар хүний хэрэглэх илчлэг болон хоолны хэмжээ багасах юм. Одоо туршилт дуусаагүй байгаа” гэж эрдэмтэд тайлбарлалаа.