өдөр
шөнө
×

ОХУ: Цусны бүх бүлэгт тохирох хуурай плазм бүтээлээ

Орос эрдэмтдийн шинэ нээлтийн тухай тус орны Холбооны анагаах -биологийн агентлагийн дарга Вероника Скворцова мэдээллээ. Тэрбээр “Санк-Петербург дэх манай Гематологи, трансфузиологийн хүрээлэнгийн эрдэмтэд цусны хуурай плазм (цусны сийвэн) бэлдэх цоо шинэ технологийг бүрэн боловсруулж дууслаа. Хамгийн гол нь хуурай плазмын бэлдмэл маань цусны бүх бүлэгт  хийхэд тохиромжтой, бүр хамгийн ховор гэгддэг хасах резустай 4-р бүлэгт ч тохирох юм. Цаашид өвчтөний цусны бүлгийг заавал тодорхойлно гэж цаг алдахгүйгээр шууд цус сэлбэх боломжтой болно. Мөн заримдаа өвчтөний цусны бүлгийг тогтооход асуудал үүсдэг, харин инновацийн энэ нээлтийн ачаар иймэрхүү саад бэрхшээл арилж байна. Хуурай плазм ялангуяа цэрэг арми болон хүчний байгууллагуудад ихээхэн эрэлт хэрэгцээтэй байх нь гарцаагүй" гэж мэдэгдсэн тухай ОХУ-ын “ТАСС” агентлаг дамжууллаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top