өдөр
шөнө
×

Хүүхдийн тархины хөгжилд Моцартын хөгжим эерэгээр нөлөөлдөг

Бага насны хүүхдүүдийн тархины хөгжилд Моцартын хөгжим эерэгээр нөлөөлдөг болохыг Израилийн эрдэмтэд баталжээ. Судалгаанаас үзэхэд, Австрийн алдарт хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцартын хөгжмийг дутуу төрсөн хүүхдүүдэд сонсгоход мөн эерэг нөлөө үзүүлж байлаа. Чухам Моцартын хөгжим л энергийн хэрэглээг бууруулдаг нь тогтоогджээ, ингэснээр дөнгөж төрсөн, нярай хүүхдүүдийн жинг нэмэгдүүлж эх ба хүүхэд богино хугацаанд тэнхэрч төрөх газраас гэртээ гарах явцыг хурдасгаж байв. Дутуу төрсөн хүүхдүүдийн хувьд хамгийн гол асуудал бол биеийн жинг аль болох хурдан нэмж гэртээ гарах билээ. Харин Моцартын хөгжим чухам ийм боломжийг олгодог. Эрдэмтдийн зөвлөснөөр өдөрт 30 минутын турш алдарт хөгжмийн зохиолчийн хөгжмийг сонсгох ёстой юм байна. Түүнчлэн энэ үеэд эколог орчны нөхцөл байдал тун чухал үүрэгтэй, тухайлбал гэрэлтүүлгийн түвшин, хүртэх мэдрэмж, дуу авиа зэрэг нь нярай хүүхдийн өсөлт бойжилт хурдсахад нөлөөлдөг аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top