өдөр
шөнө
×

Чацарганыг эмчилгээнд ашиглахуй

Хүн бүрийн бие махбодь харилцан адилгүй, иймээс зөвлөгөөг өөр дээрээ туршихын өмнө эмчлэгч эмчээсээ зөвлөгөө авна уу. 
- Чацарганы жимс, навч бол хүний бие организмаас илүүдэл шээсний хүчил, хурган чихний (щавелевая кислота ) хүчлийг гадагшлуулдаг. Иймээс үе мөч, тулай, чихрийн шижин өвчнийг эмчлэхэд чацарганы навчны хандыг ашигладаг аж. 1 стакан халуун усанд 10 грамм навч байхаар тооцоолж хандыг бэлдэнэ. 
- Чацаргана ялангуяа 40-аас дээш настай хүмүүст ашигтай. Үүний зэрэгцээ бэлгийн чалхтай холбоотой асуудалтай залуу эрчүүдэд хэрэглэхийг зөвлөдөг. Энэ асуудлыг шийдэхийн тулд чацарганы шүүсийг уух, шинэ чацаргана жимс идэх эсвэл салаатаа чацарганы тосоор амталж идэж болно.
- Түлэгдэл, хөлдөлт, идээтэй юм гарсан бол шинэ чацаргана жимсийг тэдгээр газарт тавина. 
- Чацарганы тосыг хавдар судлалд өндрөөр үнэлдэг. Улаан хоолойн хорт хавдрыг рентген цацрагаар эмчлэх үед чацарганы тосыг хэрэглэдэг. Курс эмчилгээний турш өдөрт 2-3 удаа 0,5 хоолны халбага чацарганы тос ууна. Түүнчлэн ийм эмчилгээний дараа 2-3 долоо хоногийн турш хэрэглэх нь бий, тухай бүр эмчлэгч эмч өөрөө тун хэмжээ, хугацааг тогтоодог. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top