өдөр
шөнө
×

Ургамлын уураг нас уртасгадаг

АНУ-ын Хорт хавдрын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд судалгаа явуулаад “Ургамлын уураг нас уртасгадаг” гэсэн дүгнэлт хийлээ. Тэд 1995-2011 он буюу 16 жилийн турш 237 мянган эр, 179 мянган эмэгтэй хүний эрүүл мэндийн байдал, хоол хүнс, наслалтын мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийсэн аж. Оролцогчдын өдөр тутмын хоолны цэсийн 15% орчим нь уураг байв, энэ уургийн 40% нь ургамлын харин 60% нь амьтны гаралтай аж.  
“Улаан мах, өндөгний оронд шош, тофу идвэл та илүү удаан амьдарна. Хоолны цэсэн дэх ургамлын уургийн хувь хэмжээ их байх тусам эрт нас барах эрсдэл багасдаг. Хэрэв амьтны гаралтай уургийг багасгаж ургамлын уургийг ердөө 3% нэмэх юм бол эрт үхэх эрсдэл 10% буурч байсан төдийгүй зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл эрчүүдэд 11%, эмэгтэйчүүдэд 12% багаслаа. Тодруулбал, өндгийг ургамлын уургаар солиход эрт нас барах эрсдэл эрчүүдэд 24%, эмэгтэйчүүдэд 21% буурав. Харин улаан махыг ургамлын уургаар солиход эрт үхэх эрсдэл эрчүүдэд 13%, эмэгтэйчүүдэд 15% багассан” гэж эрдэмтэд тайлбарлажээ. 
Энэ судалгааны үр дүнг “JAMA Internal Medicine” сэтгүүл нийтэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top