өдөр
шөнө
×

Кивийн хальсаар нүүрээ арчил

Киви идсэний дараа хальсыг нь хаях хэрэггүй. Түүгээр нүүрний арьсаа сайхан цэвэрлэж, тэжээл өгөх боломжтой. Киви олон витамин, чухал бодисыг агуулдаг, тиймээс түүний хальсаар нүүр хүзүүгээ арчихад эсүүдийг исэлдэхээс хамгаалж залуужуулна, шар үсний нүх багасч арьсыг чангаруулж гоё толигор болгоно. Ингэж арчихдаа нүдэндээ хүргэж огт болохгүй. Мөн хүсвэл оливын тос, эсвэл зөгийн бал нэмж хэрэглээрэй. 
Хуурай ба эмзэг арьстай хүмүүс кивийн хальсан дээр оливын тосоос хэдхэн дуслыг дусааж тараана. Түүгээр 1 минут орчим нүүрээ илсний дараа шингэтэл 1 минут хүлээ. Үүний дараа их усаар угааж зайлна. 5 минутын дараа өөр тос крем түрхэх зэргээр арьсаа арчилж болно. Мөн кивийн хальсан дээр зөгийн бал асган маск болгон ашиглахад нүүрний арьс толигор гөлгөр болж чангардаг. Ийм маскийг ганц тавиад л үр дүн нь илт мэдрэгдэнэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top