“Ургамлын гаралтай цитизин бүтээгдэхүүн нь тамхинаас гарах магадлалыг 2 дахин нэмэгдүүлдэг болохыг эрдэмтдийн явуулсан сүүлийн судалгаа баталлаа. Энэ нь никотин орлуулах эмчилгээнээс ч илүү үр дүнтэй байж болзошгүй” хэмээн “Addiction” сэтгүүл бичжээ.
Цитизин бол ургамлын гаралтай нэгдэл бөгөөд “Табекс” эмийн бүтцэд багтдаг. Түүнийг анх Болгарын эрдэмтэд синтезэлж гаргажээ. Эрдэмтэд шинэ судалгаандаа өмнөх 8 том судалгааны үр дүнг нэгтгэж шинжилсэн юм байна. Эдгээр судалгаанд бараг 6000 өвчтөн хамрагдсан. Цитизин хэрэглэсэн өвчтөнүүдийг плацебо (идэвхтэй бодисгүй эм) уусан хүмүүстэй харьцуулахад тамхинаас гарсан үзүүлэлт 2 дахин их байв. "Түүнчлэн цитизин нь никотин орлуулах эмчилгээнээс илүү үр дүнтэй бөгөөд варениклин эм хэрэгсэл шиг ашиг тустай болохыг 2 судалгаа нотоллоо. Тиймээс тамхинаас гарахыг хүсэгчид цитизинийг хэрэглэж болох юм" гэж эрдэмтэд дүгнжээ.