өдөр
шөнө
×

Садистуудын уух дуртай ундыг нэрлэжээ

Австрийн Инсбруксийн их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулж хүмүүсийн дуртай ундаа, амтны сонголтоор тэдний авир төрх, хувийн шинж чанарыг тодорхойлж болно гэж мэдэгдлээ. Уг судалгааны үр дүнг “Appetite” сэтгүүл нийтэлжээ. Судалгаанд бараг 1000 эр, эм хүмүүс хамрагдсан. Тэд чихэрлэг ба исгэлэн, давстай, гашуун зэрэг өөрсдийн дуртай ундаа, хоол хүнсний тухай асуулгад хариулж, мөн сэтгэл зүйн 4 тест өгчээ. Үүнд: нарциссизм (өөртөө хэт дурлах, аливаад давамгайлах эрмэлзлэлтэй), макиавеллизм (худалч, ичгүүр сонжуургүй, бусдыг ашиглах удирдаж хандлагатай), психопат (өршөөл энэрэлгүй, тэвчээргүй, түргэн ааш авиртай, нийгмийн хэм хэмжээг зөрчих хандлагатай), өдөр тутмын садизм (бусад хүнийг өвтгөж зовоож шаналган таашаал авах хандлагатай).
“Психопат эсвэл садистууд гашуун амтанд дуртай. Гашуун кофе ууж, хар шоколад иддэг хүн үнэндээ психопат байж болзошгүй. Тодруулбал, өтгөн бөгөөд дөнгөж хуурсан хар кофе (капучино биш) уух дуртай бол, мөн хар шоколаданд (сүүтэй шоколад биш) “нугасгүй”, тониктой гашуун джин уудаг (чихэрлэг пинья колада биш) хүмүүс нь психопат эсвэл өдөр тутмын садизм хийх хандлагатай. Гэхдээ энэ судалгааны үр дүнг үгчлэн ойлгож болохгүй, бодит амьдрал дээр бүх юм илүү төвөгтэй. Зарим хүн чихэрлэг, амтлаг хүнсэнд дуртай боловч гашуун амттай хүнс хэрэглэх нь бий. Яагаад гэвэл үүнийг эрүүл мэндэд илүү ашигтай гэж нийгэм сайшаан үздэг учраас тэд ийм сонголт хийсэн байх талтай” хэмээн эрдэмтэд тайлбарлалаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top