өдөр
шөнө
×

Таатай, үр дүнтэй турах арга

Энгийн хэрнээ маш тааламжтай, үр дүнтэй турах аргыг эрдэмтэд олж нээсэн тухай “PLOS One” эрдэм шинжилгээний сэтгүүл мэдээллээ. Тэд бусад эрдэмтний явуулсан 10 орчим судалгаанд анализ хийжээ. Эдгээр судалгаанд илүүдэл жинтэй 646 хүн хамрагдсан аж.  “Дор хаяж 3 сарын турш бүжиглэхэд та хүссэн жиндээ хүртэл турах боломжтой, мөн биеийн хэлбэр галбираа сайжруулна. Бүжиглэхэд биеийн өөхөн давхарга болон бэлхүүсийн тойрог багассан. Үүний ачаар диабет, даралт ихдэх, инфаркт, инсульт тусах эрсдэл буурч байлаа... Түүнчлэн аэробик ба хүчний дасгалууд мөн ийм үр дүнд хүргэдэг. Гэхдээ бүжиг бага ядраадаг, хэмнэлтэй тул оролцогчид бүжгээ хаядаггүй, тогтмол бүжиглэх зуршилтай болдог. Бүжгийн төрлийг авч хип хоп, жааз илүү үр өгөөжтэй. Харин балет ба бүжигт үдэшлэгийн бүжгүүд нь биеийн жинг бууруулдаггүй" гэж эрдэмтэд мэдэгдлээ.


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top