Өвлийн улиралд шуухинаа, ханиад томуу туссаны дараа кардамон хэмээх халуун ногоог хэрэглэх сайн, хурдан эдгээнэ. Яагаад гэвэл, түүнд антиоксидантууд агуулагддаг аж. Жишээ нь, кардамоны бүтцэнд байдаг глутатион бол вирүсийн халдварын дараа бие тэнхэрч хурдан эдгэрэхэд тусалдаг. Мөн халуун ногоо нь дархлаа бэхжүүлж янз бүрийн вирүсийн эсрэг тэмцэхэд хэрэгтэй. Кардамон бол хөгшрөлтийг сааруулах, хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг аж. Иймээс түүнийг цай, кофе уухдаа нэмээрэй, мөн жигнэмэг ба хоолондоо хийж болно. Кардамонд төмөр, марганц, кальци зэрэг микро элементүүд агуулагддаг. Эдгээр микро элемент нь цусны улаан эсүүдийг үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг, мөн ясны эрүүл мэндийг дэмжиж бодисын солилцоонд оролцдог аж. Бас кардамон нь хоол боловсруулах системд эерэгээр нөлөөлдөг. Анагаах ухаанд түүнийг өргөн хэрэглэдэг, тухайлбал хоол боловсруулалтыг сайжруулах, ходоодонд асуудал үүссэн тохиолдолд, гэдэс дүүрэх, ходоод өвдөх үед... Гэхдээ кардамоныг хэрэглэхийн өмнө эхлээд эмчид үзүүлж өөрт тохирох эсэхийг лавлан зөвлөгөө авах ёстойг анхааруулж байна.