Хумс хугарамхай болох, буйлаас цус гоожих, ясны бэртэл, өтгөн хатах, нойргүйдэл, астма, үе хавдах, үений үрэвсэл, чонын хөрвөш, ревматизм, остеопороз зэрэгт өндөгний хальсыг хэрэглэдэг. Гэхдээ зөвхөн түүхий өндөгний хальс эмчилгээний шинж чанартай. Өндгийг халуун бүлээн усанд аяга сав угаагч хэрэгсэл ашиглан маш сайн угаана. Дараа нь өндөгний шар, цагааныг гоожуулж бас доторх нимгэн хальсыг авна. Ингээд 2-3 цагийн турш өндөгний хальсыг хатаа. Гэхдээ наранд тавьж болохгүй, яагаад гэвэл кальци гэрэлд устдаг. Хүүхдүүдэд зориулж хэрэглэх бол шарах шүүгээнд хальсаа хатааж болно. Өндөгний хальсыг шаазан ууранд кофе бутлагчид хийж нунтагла, бүр пудр шиг болтол. Нунтагласан хальсыг хар бараан өнгийн лонхонд хийж хөвөн дээр нь тавьж таглаад хадгал. Үүнээс хэрэглэх хүний наснаас хамаарч өдөрт 1,5-2 граммыг аарц ба агшаамал будаатай хольж иднэ. Хэрэв жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхдийн хоолонд өндөгний хальс нэмж өгөх бол заавал эмчээс зөвлөгөө аваарай.