өдөр
шөнө
×

Төрөлхийн сонсголгүй хүнийг эмчлэх гений бэлдмэл бүтээжээ

Хятад улсын Фуданий их сургуулийн эрдэмтэд төрөлхийн сонсголгүй хүнийг эмчлэх шинэ аргыг амжилттай туршсан тухай “Xinhua” агентлаг мэдээллээ. Тэд эмчилгээнд зориулж “RRG-003” гэдэг гений бэлдмэлийг бүтээсэн аж. Эрдэмтэд энэхүү бэлдмэлийн клиник туршилтуудыг Шанхай хотын Фуданий их сургуулийн дэргэдэх эмнэлэгт  явуулжээ. Эхний клиник туршилтад зориулан төрөлхийн дүлий 6 хүүхдийг сонгон аав. Гений шинэ  бэлдмэлийг биед, бүр тодруулбал дотоод чихэнд тарьж хэрэглэдэг юм байна. Шинэ бэлдмэлийг тарьсны дараа 6 хүүхдийн 5-ын сонсгол ба ярих чадвар боломжийн хэрээр сэргэжээ. “Дэлхий дээр төрөлхийн сонсголгүй 26 сая хүн бий. Манай энэ шинэ бэлдмэлийг ашиглан ийм хүүхдүүдийг эмчлэх боломжтой. “RRG-003” бол аюулгүй, үр дүнтэй хэрэгсэл болохыг манай клиник туршилтууд нотолсон” хэмээн эрдэмтэд ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top