Хушга: Хушганд альфа-линоленовын хүчил агуулагддаг. Уураг тархины ба мэдрэлийн эсүүдийг “барьж босгоход” чухам энэ хүчил нэн шаардлагатай. Иймээс үе үе хэдэн ширхэг хушга идэж байгаарай.
Апельсин: Энэ жимс бол С витаминаар баялаг. С витамин нь хүчирхэг антиоксидант төдийгүй уураг тархийг чөлөөт радикалуудаас хамгаалдаг. Чөлөөт радикалууд бол ой тогтоолтыг муутгаж шийдвэр гаргах чадварт сөргөөр нөлөөлдөг аюултай. Өдөр бүр үгүй юмаа гэхэд 7 хоногт хэдэн удаа апельсин идэхийг хичээгээрэй.
Хулуу: Хулууны үрэнд ашигтай тосон хүчил- омега 3, омега 6 болон А, Е витамин, цайр агуулагддаг. Цайр нь мэдрэлийн импульсийг бүх биеэр дамжуулахад хэрэгтэй. Хүний ой тогтоолт, сэтгэл хөдлөл, зөн, нойр зэргийг хариуцдаг тархины хэсгийн үйл ажиллагаанд цайр заавал оролцдог. Ийм учраас хулууны үр идэж байхад гэмгүй, нэг удаад 1 хоолны халбагыг.