Та бие даан өөрийн ходоодыг ганцхан минутад шалгаж үзээрэй. Юуны өмнө хэлээ гаргаж шалга, яагаад гэвэл ходоод асуудалтай бол эхлээд хэлэн дээр илэрдэг. Гэрэл сайтай өрөөнд үзлэгээ хий. Хэлэн дээр цагаан эсвэл шаравтар өнгөтэй өнгөр тогтсон бол ходоод үрэвссэн байж болзошгүй. Энэ тохиолдолд эмчид үзүүлээрэй. Ийм өнгөр голдуу зузаан байдаг тул шүдний сойзоор арилгах боломжгүй. Хэрэв "өөрийн онош" батлагдвал эмчийн заавраар үрэвслийн эм уу, үүний зэрэгцээ хоолны цэсэндээ өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ үед мөн амнаас таагүй үнэр үнэртэж магадгүйг анхаар.
Юм идсэний дараа ходоод хүндрэх, эвгүй мэдрэмж төрөх, хэт дүүрсэн мэт санагдах, өвдөх зэрэг шинж тэмдэг байнга илэрдэг бол эмнэлэгт үзүүлж шалтгааныг заавал тодруул.
Түүнчлэн зарим хүнс хэрэглэсний дараа харшил өгөх буюу тавгүйрхэж байгаа эсэхэд анхаарал хандуулаарай. Харин бөөлжих, ходоод байнга өвдөх, ходоодноос цус алдах зэрэг ноцтой шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид үзүүлэх ёстой.
Ер нь хоолны цэсээ зохицуулах, харшил өгдөг хүнсээ идэхгүй байх, эмчид тогмтол үзүүлэх зэрэг арга хэмжээ авах нь ходоодны эрүүл мэндэд тустай.