өдөр
шөнө
×

Хорт хавдрыг ирээдүйд цагаан мөөгөөр эмчилнэ

Португал улсын Траз-уш-Монтиш, Алту-Дору их сургуулийн эрдэмтэд хорт хавдрын эсрэг тэмцлийн хүрээнд сонирхолтой нээлт хийжээ. “Цагаан мөөг (Boletus edulis), шампиньон (Agaricus bisporus) мөөг бол хорт хавдрын эсрэг шинж чанартай. Эдгээр мөөгөнд микроРНК онцгой хэсгүүд агуулагддаг... Шампиньон мөөгөн дэх “ABIA” нь 50 мкг/мл концентрацитай үед хорт хавдрын эсүүдийг дарангуйлдаг нь тогтоогдсон, гэхдээ тун үүнээс өндөр бол эрүүл эсүүдэд аюултай... Мөн цагаан мөөгийн бүтцэн дэх “BEDB”, “BEDA” хэсгүүд нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй. Эдгээр мөөгийн хорт хавдрын эсрэг үйлчилгээг нарийвчлан тодруулахын тулд судалгааг үргэлжлүүлэх ёстой. Шинэ нээлтийн тусламжтай хорт хавдрыг эмчлэх шинэ аргыг нээх магадлалтай” хэмээн эрдэмтэд дүгнэжээ. Тэдний судалгааны тухай материал “Medical Sciences Forum” (MSF) сэтгүүлд нийтлэгдсэн байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top