өдөр
шөнө
×

Яс хугарал, инфарктаас хамгаалах жимс

Эрүүл амьдралын хэв маягийг баримталдаг хүмүүс фейхоа гэдэг энэ жижигхэн, ногоон жимсийг өндрөөр үнэлдэг. Энэ жимс нь киви, гүзээлзгэнэ, хан боргоцойг хослуулсан мэт амттай. Фейхоа бол антиоксидантууд ба A, C, B2, B9 (фолийн хүчил), E, K зэрэг витаминаар баялаг бөгөөд дархлааг бэхжүүлдэг, мөн зүрх, уураг тархи, судсанд сайн. 
Энэ жимсийг бусдаас онцгойлон авч үзэх гол шалтгаан бол нойр булчирхай асуудалтай үед, мөн өндөр даралт, өтгөн хатах зэрэг олон өвчний үед түүнийг хэрэглэж болно. Фейхоа жимсийн бүтцэнд агуулагддаг эслэгүүд нь цусан дахь саахрын түвшнийг хянахад тусалдаг, үүний зэрэгцээ гэдэсний ажиллагааг дэмждэг юм байна. Мэдээж, энэ амтлаг, ногоон жимсээр чанамал, ундаа болон амтат хоол бэлдэж болно. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top