өдөр
шөнө
×

Суутнууд ямар эхээс төрдөг вэ?

Алдарт Стэнфордын их сургуулийн Хүүхдийн эрүүл мэндийн төв саяхан өвөрмөц судалгаа явуулж агуу суутан хүүхдүүд голдуу ямар эхчүүдээс төрснийг олж тогтоожээ. “Генетикийн хүчин зүйл үнэндээ хүүхдийн интеллектэд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Өндөр IQ-тай хүүхдүүд голдуу 1-р бүлгийн цустай эхчүүдээс төрсөн байна. Чухам үүнтэй холбоотойгоор 1-р бүлгийн цустай эмэгтэйчүүдийн үр тогтох чадвар их доогуур байдаг  гэж үзэж болох юм. Харин эдгээр эмэгтэй нэгэнт жирэмсэлсэн бол хүүхдийн “материал” маш өндөр чанартай. Тэгээд ч ийм жирэмслэлт ихэнхдээ маш хянуур, нарийн бэлтгэл шаарддаг, тухайлбал эрүүл амьдралын хэв маяг баримтлах, тодорхой дүрэм мөрдөх...  Эдгээр хүчин зүйл хүүхдийн ирээдүйд эерэг нөлөөлсөн байх магадлалтай... 1-р бүлгийн эхээс төрсөн хүүхдүүдийг үеийнхэнтэй нь харьцуулахад голдуу илүү хурдан өсч торнидог, хөгжил сайтай, эрүүл мэнд сайн. Суут хүүхдүүдийн дархлааны систем маш сайн, янз бүрийн өвчлөлд тэсвэртэй. Мэдээж, бие хүн бүрэлдэн тогтоход генетик дангаараа шийдвэрлэх хүчин зүйл биш. Хүүхдээ тал бүрээр хөгжүүлэхэд анхаарах, түүнийг амжилтад хүрэх тэмүүлэл эрмэлзлэлтэй болгох зэрэг нь эхийн цусны бүлгээс дутуугүй үүрэг гүйцэтгэдэг" гэж эрдэмтэд тайлбарлалаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top