өдөр
шөнө
×

Хөх ягаан хүнс хорт хавдраас сэргийлэхэд тустай

Ягаан, хөх, гүн улаан өнгөтэй жимс жимсгэнэ, хүнсний ногоонд антоциантууд агуулагддаг, энэ бол хүчтэй антиоксидант бөгөөд хүний бие махбодид сөргөөр нөлөөлдөг чөлөөт радикалуудыг устгах чадвартай. Хөгшрөлт, аутоиммуны болон хавдрын өвчнөөс сэргийлэхэд антоциантай хүнс тусалдаг аж. Антоциан мөн антисептик шинж чанартай, зүрх судасны болон саахрын өвчин тусахаас сэргийлж нүүрс усны ба липид солилцоо алдагдахаас хамгаална. Хүн хоногт 50 мг антоцион хэрэглэхэд хангалттай. Түүнийг их хэмжээгээр агуулдаг хүнс бол нэрс, хар нэрс, бөөрөлзгөнө. Мөн ягаан өнгөтэй байцаа, төмс, лууванг ийм үйлчилгээтэй гэж үздэг. Гэхдээ дулаан боловсруулалт хийсний дараа эдгээр хүнсний ашигтай бодисуудын хэмжээ багасдаг болохыг бүү мартаарай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top