өдөр
шөнө
×

Хорт хавдрын эсүүдийг устгадаг эмийг амжилттай туршив

Шотландын Эдинбургийн их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн хорт хавдрын эсрэг шинэ эм туршилтыг амжилттай давсан тухай “Evening Standard” мэдээллээ. Шинэ эм нь хорт хавдрын эсүүдийг устгахын зэрэгцээ дэргэдэх эрүүл эдүүдийг гэмтээдэггүй юм байна. Эрдэмтэд хорт хавдрын молекулыг устгадаг SeNBD бичил молекулыг химийн хүнсний нэгдэлтэй найруулан нэгтгэж чадав, улмаар хорт хавдрын эсүүд түүнийг залгижээ. “Хорт хавдрын эсүүд нь энерги авахын тулд үргэлж их хэмжээний “хоол” идэх шаардлагатай болдог, улмаар эрүүл эсүүдээс их хоолыг шингээдэг. Үүний зэрэгцээ “SeNBD” молекул өөрөө фотосенсибилизатор юм, иймээс зөвхөн гэрэлтэй үед эсүүдийг хөнөөж устгадаг. Үүний ачаар мэс засалч эмч өөрөө хэзээ эмийг идэвхжүүлэхийг тодорхойлох боломжтой. Эрдэмтэд энэ шинэ эмийг “Трояны морь”-той зүйрлүүлж байна, тэдний үзэж буйгаар нэмэлт туршилтууд хийх шаардлагатай аж. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top