өдөр
шөнө
×

Хавдрын эсрэг бодисыг далайн одоос илрүүлжээ 

"Орос улсын Г.Б. Еляковын нэрэмжит Номхон далайн био органик химийн дээд сургуулийн эрдэмтэд хавдрын эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бодисыг Алс Дорнодын далайн од хэмээх амьтнаас олж илрүүлж чадлаа. Эдгээр бодис нь хүний хөхний хорт хавдрын эсүүдийн өсөлтийг зогсоох чадвартай гэж эрдэмтэд урьдчилсан дүгнэлт хийжээ" хэмээн “ТАСС” агентлаг мэдээллээ. “Эдгээр цитотоксик бус концентрацитай нэгдэл нь хөхний хорт хавдрын эсүүдийн өсөлт, хөгжлийг дарангуйлах тал дээр өндөр үр дүн үзүүлсэн... Манай энэ төсөл одоо эрдэм шинжилгээний судалгааны  үе шатанд үргэлжилж байна” гэж тус дээд сургуулийн Хэвлэлийн алба мэдэгдэв. Энэхүү нээлтийн ачаар ирээдүйд хавдрын эсрэг эм хэрэгслийг далайн одоос гаргаж авсан экстрактаар бүтээж үйлдвэрлэх боломжтой гэж  Оросын эрдэмтэд ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top