өдөр
шөнө
×

Шүдний өнгө өөрчлөгдөхөөс сэргийлж болно

Хоол хүнс ба ундаа үнэндээ шүдийг өнгө оруулж “будахгүй”, харин шүдний өнгөрт нөлөөлдөг. Иймээс шүдээ угаахаа мартсан, эсвэл шүдээ сайн цэвэрлэдэггүй хүмүүсийн шүдний гадаргуун дээр өнгөр үүсдэг аж. Дараа нь энэ өнгөр шүлсний үйлчлэлээр хурдан минералжиж улмаар өнгөөр “будагдах” магадлалтай. 
Мэргэжлийн эмч нар таны шүдний өнгөөр ямар хүнс, ундаа хэрэглэх дуртайг тодорхойлж чадна. Өнгөр хар өнгөтэй бол кофе ба цай уух дуртай хүн. Шар өнгөтэй бол тамхи татдаг, мөн цитрүүсийн төрлийн ногоо, лимонад уудаг, харин ногоон өнгөтэй нь каракатица (далайн гаралтай хүнстэй хоолонд нэмдэг), паста эсвэл ризотто.  Түүнчлэн нэрс, үхрийн нүд, лууван, абрикос зэрэг хүнс мөн шүдийг өнгөтэй харагдуулах магадлалтай. Хэрэв та эдгээр хүнсийг хэрэглэх дуртай бол түүнийг идсэний дараа шүдээ угаахад хангалттай. Хэрэв тийм боломж байхгүй бол амаа зайлаарай, эсвэл бохь зажлах хэрэгтэй. 
Харин нэгэнт шүд тань өнгөтэй болсон бол шүдний эмнэлэгт үзүүлж мэргэжлийн онцгой аппарат, багаж хэрэгслийн тусламжтай амны хөндийн цэвэрлэгээ хийлгэж төрөлх өнгийг буцааж болно. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top