- Нүүрний батгыг арилгахын тулд алтан хундага (календула, химул цэцэг) цэцгийн хандаар шавшаарай. 1 стакан буцалсан, бүлээн усанд 1 цайны халбага зөгийн бал, мөн 1 цайны халбага алтан хундагын ханд хийж сайн хутгана. Энэ уусмалд хөвөн дүрж батгатай газартаа тавьж 20-30 минут тавиарай.
- Батгатай болон тослог арьсыг түүхий улаан манжингаар арчих сайн, түүнчлэн өлөн элгэн дээр луувангийн шүүс уух хэрэгтэй.
- Хамарт гарсан гөвдрүүг гоньдны хандаар арилгаж болно. 15 грамм хуурай, жижиглэсэн гоньдыг 100мл спиртэнд хийж харанхуй газар 10 өдөр хадгал, үе үе сэгсэрч хөдөлгөнө. Бэлэн болсон хандаа шүүж авна. Хамрын гөвдрүүг арилгахын тулд энэ хандыг буцалгасан, хүйтэн устай 1:3 харьцаатай хольж өдөрт 3 удаа тус бүр 10-15 дуслыг дусаана. Гөвдрүү арилтал хэрэглэнэ.